Categories
мэдээ соёл-урлаг

Сиднейн хүндэт одонгоор ”Хөсөгтөн” шагнуулжээ

Ардын урлагаар уран бүтээл туурвидаг “Хөсөгтөн” хамтлагийнхан дэлхийн 20 гаруй оронд аялан тоглолт хийхээр хүлгийн жолоо залсан. Залуус одоогоор Сингапур, Жакарта, Канберра, Ханой, Вьентьян болон Сидней хотод бүрэн хэмжээний тоглолтоо тавьж, тэнд суугаа монголчууддаа болон мянга, мянган гадаадын үзэгчдэд монгол урлагаа гайхуулаад байна. Энэхүү тоглолтыг Гадаад хэргийн яам болон хилийн чанад дахь Монголын элчин сайдын яамд хамтран зохион байгуулж байна. Очсон газар бүр манай үндэсний урлагийг бишрэн хүлээн авч байгаа бөгөөд Сиднейн удирдлагууд тэдэнд нийслэлийнхээ хүндэт одон медалийг гардуулжээ. “Хөсөгтөн” хамтлагийн дараагийн зогсоол Хятадын хотууд юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *