Швейцарын гаалийн албаныхан тус улсад хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан дундад зууны самурайн сэлмийг илрүүлснээ мэдээлжээ.
1353 онд бүтээгдсэн катана сэлэм 650,000 еврогийн үнэтэйг мэргэжилтнүүд тогтоосон байна.
Эртний үнэт эдлэлийг Германаас ирсэн Швейцарын дугаартай автомашинаас Цюрих хотын ойролцоо хил дээрх шалгалтын үеэр илрүүлжээ.
Охинтойгоо хамт зорчиж явсан жолооч ажил олгогчийнхоо хүсэлтээр сэлмийг Германы Штутгарт хотоос хүлээж аваад тээвэрлэж явснаа гаалийнханд мэдүүлсэн байна. Гэхдээ гаалийн мэдүүлэгтээ энэ талаар дурдаагүй байжээ.
Швейцарын Холбооны Гааль, Хил Хамгаалалтын газар жолооч болон түүний ажил олгогчид их хэмжээний мөнгөн торгууль оноохоор төлөвлөсөн байна.