Нүүрсний хулгайтай тэмцэх, түүнд нэр холбогдсон хүмүүсийг нэрсийг олон нийтэд ил тод зарлаж, хуулийн хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал Жанжин Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзахаар төв талбайд гарч ирж, үг хэлэх үеэр иргэд түүн рүү юм шидэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн үг хэлж байх үеэр нь зөвхөн нүүрсний хулгайн талаар ярихыг шаардаж, хашхирч, шүгэлдсээр байна. Иргэд нүүрсний хулгайч нарын “Нэрсээ зарла” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна.