Өмнөговь аймгийн Даланзадгад сумын III багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэгэн ажилтан өрөөндөө өөрийгөө буудаж амиа хорлохыг завдсан хэрэг өчигдөр гарчээ. Тэрбээр эрүүн тус газраа бууджээ. Азаар амь нас нь эрсдээгүй бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар ШШГЕГ-аас “Ийм асуудал болсон нь үнэн. Энэ нь албаны үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Болсон явдалд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” хэмээсэн юм.