Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын орон тоог шинэчлэн баталжээ.
2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба үндсэн зургаа, бүтцийн найман нэгжтэйгээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах юм байна.
Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дүрмийг мөн шинэчлэн баталжээ.