С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр 20.00 цагийн орчимд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын үгийг сонслоо. 22.00 цаг хүртэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон аж.
Өнөөдөр 09.00 цагт шүүх бүрэлдэхүүн үргэлжлүүлэн зөвлөлдөж эхэлсэн байна. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дууссаны дараа тогтоолоо танилцуулах юм.