Дэлхийн улс орнуудад бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, байгууллагуудын шилдгийг шалгаруулдаг “Чанарын алтан титэм” шагналын 2014 оны эзнээр ШУТИС–ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль шалгарсан байна. Бусинэсс Иньтиативэ Дирэцтионс (БЬД) олон улсын байгууллагаас зохион байгуулдаг энэхүү шагнал гардуулах арга хэмжээ Английн Лондон хотод арван нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд болжээ. Дэлхийн шилдэг 100-д эрэмбэлэгдсэн ШУТИС–ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Батхүрэлтэй ярилцлаа.
–Юуны өмнө танай сургуулийн хамт олонд баяр хүргэе. БИД–гаас зохион байгуулдаг энэхүү шалгаруулалтын талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу?
-Испанид төвтэй БИД олон улсын байгууллагаас дэлхийн чанарын шилдэг байгууллагуудад шагнал олгодог юм билээ. Жил болгон чанараараа манлайлдаг дэлхийн 100 шилдэг байгууллагыг тодруулдаг. 2014 оны хувьд 19 дэх удаагийнх нь гэсэн. Манай ШУТИС-ийн проректор Т.Намнан болон миний бие Английн Лондон хотноо очиж шагналаа авсан.
–Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхийн тулд ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой юм бэ. Танай сургуулийн хувьд болзолыг яаж давав?
-Олон улсын чанарын стандартыг хангаж нэвтрүүлэх талаар онцгой анхаарч, амжилт гаргасан байгууллагуудад энэ шагналыг олгодог. Үүнд их сургуулиудыг сургалтын хөтөлбөр, чанараар шалгаруулдаг юм байна. 2014 онд шалгарсан 100 байгууллагаас гурав нь л их сургууль байсан. Тодруулбал, Канад, Өмнөд Африк, Монгол гэсэн гурван улсын их сургууль багтсан. Дэлхийн бизнесийн хөгжилд гарамгай амжилт гаргасан бизнес менежментийн байгууллагуудыг тодруулдаг “Алтан титэм” шагналыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр манай сургуулийн хэд хэдэн үзүүлэлтийг онцолж байсан. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн мэргэжлийн хөтөлбөрийн агуулгад энэ шагналыг хүртээсэн байна. Мөн олон улсын магадлан итгэмжлэлд тус сургуулийн 13 хөтөлбөр нь орсон гэдгийг шагнал гардуулах үеэр онцолсон. Үүнээс гадна дэлхийн шилдэг 1000 сургуульд тогтвортой амжилт үзүүлсэн гэдгийг ч тодотгосон. Манай сургууль долоон жил дараалан дэлхийн шилдэг 1000 сургуульд багтсан. Энэ үзүүлэлт нөлөөлсөн юм байна. Дэлхийн шилдэг магистрын 4000 хөтөлбөр дотор Азиас 200 хөтөлбөр орсон. Үүнд манай сургуулийн бизнесийн удирдлагын магистрын гурван хөтөлбөр орсон байгаа. Нэг сургуулиас тэр болгон олон хөтөлбөр ордоггүй юм байна. Бас тухайн сургуулийн төгсөгчдийн үндэсний болон олон улсын нэр хүндийг хардаг юм билээ.
-“Алтан титэм” шагналыг манай улсаас анх удаа боловсролын байгууллагад өгч байна уу?
-Тэгж ойлгож болно. Өмнө бизнесийн байгууллагууд авч байсан юм билээ. Харин боловсролын байгууллагын хөтөлбөрийн агуулга, сургалтын стандарт нь олон улсын стандартад нийцсэн гэдэг үзүүлэлтээр олгож байсан тохиолдол байхгүй. Бид үүнд их баяртай байгаа. Дэлхийн түвшний шагнал авсан ч гэсэн нөгөө талаар энэ нь өндөр хариуцлага юм. Тиймээс сургалтын агуулга, чанараа улам сайжруулах үүрэг бидэнд оногдож байна.Бид ойрын 4-5 жил Азийн шилдэг сургууль болох зорилго тавин ажиллаж, мастер төлөвлөгөөгөө зохиосон байгаа.
–Танай сургалтын хөтөлбөрийн онцлог, давуу тал нь юу вэ?
-Манай сургуулийн менежментийн салбар бол Монголд анх 1959 онд аж үйлдвэрийн болон инженерийн эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэсэн үеэс үүссэн түүхтэй. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны үед бизнесийн удирдлага, менежмент мэргэжлийн хамгийн анхны суурийг Монголд тавьсан юм. Бусад их, дээд сургууль макро түвшний эдийн засаг, менежмент, бизнес, санхүү, банк гэх мэтчилэн олон төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Харин манай сургууль анхнаасаа салбарын менежмент, бизнесийн мэргэжлээр микро түвшний эдийн засгийн мэргэжилтэн дагнан бэлтгэж ирсэн. Бид 53 жилийн түүхэн уламжлалтай. Ялангуяа Монголын менежментийн өв судлалын түүхэн уламжлал, өвөрмөц нүүдэлчин соёл иргэншил, тэр нөхцөл дэх хөдөлгөөнт сэтгэлгээтэй хүнийг хэрхэн удирдах, яаж бэлтгэх талаар арвин туршлагатай. Шинжлэх ухааны доктор, профессор Л.Гүржав, Н.Цэнд гэх мэт аугаа эрдэмтдийн залгамж халааг бид аваад явж байгаа. Энэ утгаараа олон жилийн баялаг туршлагатай. МУИС, Санхүү эдийн засгийн сургууль 1990 оноос бизнесийн удирдлагын ангиудаа нээж байсан. Харин бид хагас зуун жилийн өмнөөс энэ мэргэжилтэнг бэлтгэсээр ирлээ. Зах зээлийн нийгэмд шилжингүүт сургалтын агуулга мэдээж шинэчлэгдсэн. Жишээлбэл, аж үйлдвэрийн эдийн засаг зохион байгуулалт гэдэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан бол одоо үйлдвэрлэлийн болон хүний нөөцийн менежмент гэх мэтээр болон нэр нь өөрчлөгдсөн. Гэхдээ цаад суурь агуулга нь хадгалагдаж байгаа юм.
–Дэлхийн шилдэг 100-д шалгарахад сургуулийн төгсөгчдийн нэр хүндийг хардаг гэж та дээр хэллээ. Өнгөрсөн хугацаанд нийтдээ хичнээн боловсон хүчин бэлтгэв?
-Бид 4000 гаруй залуусыг бизнесийн упирдлага, менежментийн чиглэлээр төгсгөсөн. Үе үеийн төгсөгчид маань Монголын эдийн засаг бизнесийн салбарыг авч явж байсан гол мэргэжилтэн, удирдах ажилтнууд байдаг. Монголд 87 сургууль эдийн засгийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Төрийн болон хувийн 30 гаруй сургууль эдийн засгийн менежментийн нэртэй. Эдгээр сургуулийн багш нарын 30 гаруй хувь нь манай төгсөгчид байдаг. Мөн олон их дээд сургуулийн захирал, удирдах ажилтан, эрдэмтнүүд байна. Түүнчлэн бизнесийн салбарт ч амжилттай ажиллаж байгаа төгсөгчид олон бий. Ганц жишээ дурьдахад, “МЦС” корпорацийн хүний нөөцийн 100 гаруй менежерийн 80 гаруй нь манай сургуулийн төгсөгчид байдаг. Гадаадад нэлээд олон төгсөгч ажиллаж байгаа. Америкт олон залуус байгаагаас хоёр нь их сургуульд багшилж байна. Бизнесийн салбарт менежер хийгээд явж байгаа хүмүүс ч цөөнгүй. Гэх мэтчилэн манайхыг төгссөн залуус нэр хүндтэй, манлайлан ажиллаж байна. Төгсөгчдийн маань чанар сайн болохоор бахархууштай. Төрийн салбарт гэхэд манайхан маш амжилттай ажилладаг. Бүх парламентад УИХ-ын гишүүн манай төгсөгчдөөс сонгогдож байсан. Төр засаг болоод бизнесийг удирдахад манай залуус сайн ажиллаж байгаа. Энэ бүгд бол өнөөдөр бидний байгуулчихсан гавьяа биш, буурал эрдэмтдийн маань гавьяа. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хувьд менежментийн бие даасан сургууль (школ) гэж хэлж болохоор байна.
–Танай сургууль үндэсний менежментийн шавь сургалт байгуулагдсаны ой гэж тэмдэглэдэг ньийм учиртай байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Монголд үндэсний шавь сургууль бий болгосны 55 жилийн ойг 2014 онд тэмдэглэсэн. Шинжлэх ухааны доктор, профессор Ломбоцэрэнгийн Гүржав, гавьяат багш Нанзадын Цэнд нарын гавьяаг бид бахархдаг. Ахмад буурал эрдэмтэдмаань одоо хорвоог орхисон ч шавь нар нь тэдний залгамж чанарыг үргэжлүүлж байгаа.
–Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хуучин нэршил буюу КТМС бол брэнд болсон. Харин одоо Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль болсон. Бүтэц яаж өөрчлөгдсөн бэ?
-КТМС-ийн төгсөгчид чадварлаг байдаг юм гэсэн жишиг тогтчихсон байдагтай санал нэг байна. Ардчилсан нам гарч ирсэнээр дээд боловсролын тогтолцоонд нэлээд шинэчлэлийг хийсэн. Үүний дагуу төрийн их, дээд сургуулиудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Манай ШУТИС-ийн 19 салбар сургууль 10 болж өөрчлөгдсөн. Компьютерийн техник, менежментийн сургуулийн эдийн засаг менежментийн салбар нь Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дээрээ үлдсэн. Компьютерийн ухааны салбар нь Мэдээлэл харилцаа, холбооны сургууль дээр төвлөрсөн. Тиймээс манайх Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль болсон. Энэ сургуулийн бүтцэд урьд өмнөх бүрэлдэхүүн сургуулиудын үйлдвэрлэлийн менежмент, холбооны менежмент, аялал жуулчлалын менежментийн мэргэжлүүд нэгдсэн. Мөн бүрэлдэхүүн сургуулиудын инженерийн ангийн эдийн засгийн сургалтыг хариуцаж байсан багш нар Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дээр ирсэн. Ингээд эдийн засаг, менежмент, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар дагнасан сургалттай болоод байна.
–Одоо хичнээн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна вэ?
-Бизнесийн удирдлагаар бакалаврын долоон мэргэжил олгож байгаа. Мөн зургаан мэргэжлээр магистр, бизнесийн удирдлага, менежмент, нийтийн удирдлага, нийгмийн шинжлэх ухаанаар доктор бэлтгэж байна. Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр 10 гаруй хөтөлбөрөөр бакалаврын сургалтаар мэргэжил олгож байна. Нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр соёл судлал, нийгмийн ажилтан, нийтийн удирдлага буюу хуучнаар төрийн захиргааны менежмент, олон нийттэй харилцах харилцааны мэргэжилтэн бэлтгэж байна.
–Олон улсад үнэлэгдсэн хөтөлбөр боловсруулсан багш, эрдэмтдийг энд орхиж болохгүй санагдлаа. Багшийг эрдмийн зэрэгтэй, хөгжүүлэхэд танай сургууль нэлээд анхаарч ажилладаг шиг харагддаг…
-Ер нь бизнесийн удирдлагын мэргэжлийн хөтөлбөрийг олон улсын стандартын түвшинд хүргэж, чанар чансааг сайжруулъя гэвэл үнэхээр багшлах бүрэлдэхүүнийг онцгой анхаарах ёстой. Манай сургууль багшийг хөгжүүлэх хөтөлбөртэй. Жил бүрийн төсөвтөө багшийг хөгжүүлэх сан байгуулдаг. Багш нараа гадаадад мэргэжил дээшлүүлэх, гадны их сургуулийн туршлагыг судлах, олон улсын хурал зөвлөгөөн, чуулга уулзалтуудад төлөөлөгчөөр оролцуулах зэргээр анхаардаг. Мөн багш нарыг эрдмийн зэрэг цолтой болгоход ч дэмжиж ажилладаг. Манай сургуулийн 123 багшийн 50 хувь нь докторын зэрэгтэй. Бахархууштай нь гадаадын их, дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалаадирсэн багш нар олон бий. Тухайлбал Япон, Солонгос, Автрали, ОХУ-ын их сургуульд доктор хамгаалаад ирсэн багш нар байна.
–Дэлхийн шилдэг 4000 хөтөлбөрт Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн гурванхөтөлбөр багтсан гэж та эхэнд дурдсан. Ер нь гадаадынхан танай сургуулийг хэр сонирхож байна?
-Одоо бидэнд шинэ зорилт тавигдаж байгаа. Дэлхийн шилдэг магистрын 4000 хөтөлбөрт манай гурван хөтөлбөр орсноор агуулгыг нь гадаадынхан ихэд сонирхож байна. Одоогийн байдлаар 1400 орчим залуу манайд хандсан. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийн агуулгын талаар тайлбарлуулж байгаа юм. Тиймээс бид багш нарын Англи хэлний мэдлэгийг сайжруулах тал дээр нэлээд анхаарч байна. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн хичээлийн агуулгыг Англи хэл дээр болгоход нэлээд ажлуудыг хийж байгаа. Сүүлийн үеийн мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор зайн сургалт явуулах зорилгоор хичээлүүдээ Англи хэл дээр болгож, зайнаас сургалт явуулдаг “Е” хэлбэр рүү шилжүүлж байна. Одоогоор бид төрийн захиргааны менежментийн хөтөлбөрийн 100 хувь, хүний нөөцийн менежментийн хөтөлбөрийг50 хувийг “Э” болгосон. 2014-2015 оны хичээлийн жилд 100 хувь “Е” болгоно. Мөн маркетингийн болон санхүүгийн менежментийн магистрынхичээлийг “Е” болгох зорилт тавин ажиллаж байна.
–Ингэхэд танай сургууль гадаадын их, дээдсургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Хэд хэдэн улсын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлжбайгаа. Манайх Өмнөд Африкийн Манкоса-гийн их сургуультай таван жил зайн сургалтын хөтөлбөр хэрэгжүүллээ. Арав гаруй хүн суралцсанаас долоо нь төгссөн. Үүний ач холбогдол нь зайн сургалтын талаарх барууны туршлагыг Монголдоо нэвтрүүлэх юм. Зайн сургалтаар мэргэжилтэн бэлтгэдэг том сургуулиудын сурах бичигтэй болно. Мөн Японы олон улсын их сургууль, Тайваний Үндэсний нэгдсэн их сургуультай “1+1” гэдэг хамтарсан хөтөлбөр эхлүүлсэн. Суралцагчид Монголд болон тухайн улсад тус бүр нэг жил сурч, хоёр сургуулийн диплом авна. Мөн Швейцарийн их сургуультай Бизнесийн удирдлагаар зайн сургалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энд сайн тал нь Швейцарь, Франц, Герман улсад сурч болно. Салбар сургуулиуд нь өөр өөр оронд байдаг. Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Төлбөр нь жаахан өндөр.
–Сургалтын зардлын асуудлыг яаж шийддэг юм бэ?
-Энэ нилээд бэрхшээлтэй асуудал болоод байна. Зарим сургуулийн сургалтын төлбөр жилийн 20 гаруй мянган ам.доллар байдаг. Бид аль болох олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжилт, тэтгэлэгээр шийдэхээр ажилладаг. Зөвхөн Монголдоо манай сургуулийн хөтөлбөрийн агуулга ийм байх ёстой гээд явж болохгүй. Гадаадын их дээдсургуулиудтай хамтарснаар бид юун дээрээ алдаж байна, ямар хичээл шинээр оруулбал боломжтой вэ гэдгээ мэдэж авна. Хоёр их сургууль бие биенийхээ агуулгыг хүлээн зөвшөөрч дүйцүүлнэ гэдэг том боломж юм.
–Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн байх аа?
-АНУ-ын АЦБСП буюу Бизнесийн сургууль болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллага нь манай сургуулийн бакалаврын зургаа, магистрын долоон хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн. Мөн Парис хотод төвтэй ЭДУНиВЭРСАЛ групп дэлхийн 154 орны 1000 сургуулийн рейтингийг тогтоодог тус байгууллагын жагсаалтын дээгүүр манай сургууль эрэмбэлэгдэж байгаа. Жил болгон бид амжилтаа ахиулж байна.
Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаас жил бүр нэгдсэн ба бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнд их, дээд сургуулиуд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн даван туулж, шийдвэрлэх талаар ярьж шийддэг. Тиймээс жил болгон манайх багш нараа оролцуулдаг. Жилдээ 20-30 багшийг ийм зөвлөгөөнд оролцож, харилцан туршлага солилцож байна.
–Танд баярлалаа.