Categories
мэдээ улс-төр

ШӨХТГ, Харилцааны холбооны зохицуулах хороотой хамтарна

Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулах болон бусад хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Мөн цаашид дээрх хоёр байгууллага 2015 онд хамтран 8 нэр төрлийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан баталж, үүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хамтран хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар олон нийттэд цаг тухай бүрт нь мэдээллэн ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *