Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн гомдлын дагуу сургалтын төлбөрөө нэмэгдүүлж буй лицей болон их, дээд сургуулиудад шалгалт хийхээр болжээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хуулийн дагуу бол сургуулиудад Удирдах зөвлөл гэж байдаг. Тэрхүү удирдах зөвлөл сургалтын төлбөрийг нэмэх шаардлагатай, үгүй эсэхийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан байх ёстой. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг үндэслэж тухайн сургуулийн захирал төлбөрөө тогтоодог. Хуулийн дагуу энэхүү шийдвэрээ гаргаж үү, үгүй юу гэдэгт нь хяналт тавьж байгаа” гэжээ.
ШӨХТГ-аас сургуулиудын төлбөрөө нэмэх үндэслэлийг шалгасны дараа нэмэх эсэхээ шийдвэрлэх учиртай гэж албаны хүн мэдэгджээ.