Categories
мэдээ нийгэм

Шүдний эмч, сувилагч нар хариуцлагын даатгалд хамрагдана

Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооноос 2019 оноос эмч, сувилагчийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнийг төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгүүдэд хэрэгжүүлэх Ажлын хэсэг гарган судалж ажилласны үр дүнд хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нүүр ам судлалын салбараас санаачлан, эхлүүлж, нэвтрүүлэхээр болжээ.

МШМХ-ны Ерөнхийлөгч, Анагаах ухаан доктор, профессор Ж.Цолмон, “Нүүр ам судлалын салбарын нийт ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, ажил мэргэжлийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, ажил мэргэжлээс шалтгаалах хариуцлагын алдаа, дутагдлыг даатгалын бүтээгдэхүүнээр шуурхай шийдвэрлэх, шүдний эмнэлэг, үйлчлүүлэгч, эмч, сувилагчдын хоорондын харилцааг зохицуулах, зохистой харьцааг хангах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх хууль эрх зүйн зөв шийдэлд хүрэх эрх зүйн зөв зохицуулалт гэж үзэж байна” гэв.


Тус холбоо 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж, 2008 оноос хариуцлагын даатгалын үйлчилгээг гарган нэвтрүүлсэн анхны даатгалын компаниудын нэг “Амар” даатгалын компанитай ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн ажилчдад даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний ашиг тус, давуу тал болон даатгалын талаар шинэ мэдээ, мэдээллээр хангах, сургалт явуулах юм.

Хариуцлагын даатгалд эмнэлэг, хувь эмч, сувилагчид хамрагдаж болох бөгөөд эмч сард 10000 төгрөг, сувилгагч 5000 төгрөгийн хураамж буюу жилд 60000-120000 төгрөг төлснөөр эмчид 15 сая, сувилагчид 8 сая төгрөгийн нөхөн олговор олгох юм байна. Шүдний эмнэлэг, хувь эмч, сувилагч нар МШМХ-ндоо бүртгүүлэн, тус даатгалын компанитай гурвалсан гэрээ байгуулснаар даатгалд хамрагдах, даатгалын хариуцлагын бүтээгдэхүүн үйлчилгээ авах бүрэн эрхтэй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *