Шүдлэн насны морьд гарааны зурхайгаас эргэлээ. Өнөө жилийн Улсын их баяр наадмын хурдан шүдлэн насны үрээ 16:00 цагт барианы зурхай руу мордсон. Анх удаагаа наадамд уралдаж байгаа битүү үрээнээс гадна Улс, аймгийн алдар цолтой уяачдын, төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн унаган хүлгүүд ч уралдаж байна. Мөн өнгөрсөн жилийн дааганы уралдаанд түрүүлж, айрагдсан шүдлэнгүүд ч иржээ.
Н.ГАНАА