НШЭНТ нь 2020 оны 02-р сарын 03-ны өдрөөс эхлэн үйлчлүүлэгчдийн удаа дараагийн хүсэлтээр эмчилгээний дугаарыг цахимаар олгохоор шийдвэрлэж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Та дараах зааварчилгааны дагуу шүдний эмчилгээний цагаа авч, манай байгууллагаар үйлчлүүлнэ үү.
1. http://dentalcenter.mn/ хаягаар нэвтрэн орж “ИРГЭН ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ” цэсрүү орж бүртгэлээ хийж баталгаажуулна.
Пин кодоо 4 оронтой тоо өгч авна “ЦАГ ТОВЛОЛТ” цэсрүү орж шүдний эмчилгээний өдөр, цаг, эмчээ сонгон өөрийн боломжтой цагаа авна Та цаг авсан бол марталгүй товлолт цагаас 10-20 минутын өмнө ирж сонгосон үзлэгийн өрөөндөө мэдэгдэнэ Тусламж үйлчилгээг авна.
2. Та манай төвөөр үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээтэй ирнэ.
3. Манай төв нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчилдэг ба та шүдээ эмчлүүлэх болон авахуулахад 2 удаа, шүдний зураг авахуулахад сард 1 удаа тус тус хөнгөлөгдөнө. Сард 2 оос дээш удаа 1 тасагт үйлчлүүлэх бол төлбөрт үйлчилгээнд хамрагдаж болно.
4. СС, ЭМС, НХХС-ын хамтарсан 2017 оны 264/А/293 дугаар тушаалыг үндэслэн тусламж үйлчилгээний оношийн кодоос хамааран зөрүү төлбөр авахыг анхаарна уу.
5. Шүд авахуулах, хиймэл шүдэлбэр хийлгэх, урьдчилан сэргийлэх кабинетаас зөвлөгөө авах үйлчлүүлэгч касс ресепшнд бүртгэлээ хийлгэн тухайн өдрөө тусламж үйлчилгээг ажлын өдрүүдэд авах боломжтой.
6. Нүүр амны гажиг заслын зөвлөгөөг 03-р сарын 02-ныг хүртэлх хугацаанд Шинэ короновирусын халдвараас урьдчилан сэргийлж зогсоосон болно.
Манай төвөөр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүж, гадуур хувцсаа өлгүүлж, улавч өмсөн, 1,4,5-р давхруудад байрлах ариун цэврийн өрөөнд гараа угааж, давхар бүрт байршуулсан гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлж үйлчлүүлнэ үү.
Мөн бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтгүй лифт, шатаар явуулахгүй байхыг хүсье.