Салбарын яамнаас энэ сарын 9-нд ирэх 14 хоногтоо шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх тайлбарыг өгсөн. Гэвч өчигдөр оройны 18.00 цагаас эхлэн нийслэл хот дахь ихэнх шатахуун түгээх станцууд АИ 92 авто бензиндээ хязгаарлалт хийсэн талаар фэйсбүүк орчинд мэдээллүүд тархсан юм. Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар “Шунхлай” АИ 92 бензинийг олгож байгаа бол “Сод Монгол” ШТС зөвхөн карттай тохиолдолд шатахуун олгож байгаа аж.
Харин “Петровис”-ын ШТС-ууд ажиллахгүй хэмээн хаалт тавьсан байдалтай байгаа бол бусад ШТС-ууд АИ 92 автобензиндээ хязгаарлалт хийсэн хэвээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.