Categories
мэдээ нийгэм

Штамп хуурамчаар үйлдэж хил зөрчжээ

Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрийн Тк-342 дугаар аяллын онгоцоор манай улсын иргэн А /эмэгтэй/ 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Буянт-Ухаа 11” тоот штампыг хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн байна.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч С.Номинзаяа илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ИХШХЕГ-аас мэдээллээ.

Мөн өчигдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын зорчигч, тээврийн хэрэгслийн гарах чиглэлд улсын хилээр нэвтрэх гэж байсан иргэн Б ӨМА 1833 дугаар бүхий Ланд-100 маркын автомашины ачааны тээш болон арын суудлын дор 42 кг байгалийн улаан чулуу нууж хил нэвтрүүлэх гэж байсныг шалгагч Б.Өнөрбаяр, Д.Эрдэнэ, Н.Баттулга нар илрүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *