Баасан гаригт Японы Шогакукан компанийн сар тутмын хүүхдийн комик сэтгүүлд Чингис хааны нэрийг чин чин хэмээн /бэлэг эрхтэн/ бичиж духны хэсэгт нь бэлэг эрхтэн дүрсэлсэн нь Монголын түүх соёлыг доромжилсон явдал боллоо хэмээн цахим орчинд багагүй шүүмжлэл хүлээсэн билээ. Тиймээс тус компанийн уг үйлдлийг Монголын элчин сайдын яам Японы гадаад харилцааны яамны гадна иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Харин уг асуудалд өчигдөр орой сэтгүүлийг эрхлэн гаргадаг Шогакукан компанийн төлөөлөгч Монголын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргалтай уулзаж уучлалт гуйсан талаар албан ёсны хаягтаа нийтлэжээ.