Categories
мэдээ нийгэм

Шинийн 1, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна DNN.mn

Шинийн 1, 2-н буюу хоёрдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс сулрах боловч 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Хоёрдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн.

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сануулахад шинийн 1, 2 нь хоёрдугаар сарын 10, 11-ний Бямба, Ням гарагт тохиох бол шинийн 3-ны Даваа гарагт амраад хоёрдугаар сарын 13-наас ажлын өдөр эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *