Categories
мэдээ нийгэм

Шингэрүүлсэн хийг болгоомжтой хэрэглэхийг анхаарууллаа

Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ ихэссэн энэ үед тоног төхөөрөмж, угсралт, ашиглалтын шаардлага хангаагүйгээс орон сууц, барилга байгууламж, цаашлаад хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, МХЕГ-аас зөвлөмж гаргалаа.

Зөвлөмжинд шаардлага хангасан шингэрүүлсэн шатдаг хий ашиглах мөн холбогдох дүрэм, журам, стандартын дагуу суурилуулах талаар тусгажээ. Түүнчлэн хийн алдагдал илрүүлэх автомат хаалт, хамгаалах хэрэгслийг суурилуулах, хий алдагдсан тохиолдолд цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч, холбогдох газруудад мэдэгдэх ёстой гэсэн байна.

Мөн орон сууцанд хууль бусаар баллон хэрэглэж байгаа мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж хэлэхийг хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *