Categories
мэдээ нийгэм

Шинээр томилогдсон прокурорууд тангараг өргөлөө

Нийслэлийн прокурорын газарт энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр шинээр томилогдсон прокуроруудын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

УЕП-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар

  • Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Ц.Шагдар,
  • Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Ц.Буянхишиг,
  • Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Г.Намжил,
  • Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Э.Номин-Эрдэнэ,
  • Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон С.Ууганбаяр,
  • Багануур дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Н.Ганчимэг нар прокурорын тангаргаа өргөв.

Мөн дараах прокуроруудын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа тухайн прокурорын газрууддаа болсон билээ.

  • Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Л.Галав,
  • Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Б.Тулга,
  • Өвөрхангай аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Б.Энхбаяр,
  • Өмнөговь аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Г.Ганбаяр,
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Б.Энх-Эрдэнэ,
  • Орхон аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон С.Батмөнх-Очир,
  • Архангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Б.Сүхбаатар,
  • Архангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон С.Бичинхүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *