Categories
мэдээ нийгэм

Шинээр олгосон ипотекийн зээл өмнөх сараас 31.9 хувиар буурчээ

Монголбанкнаас өнгөрсөн аравдугаар сарын банкуудын ипотекийн зээлийн тайланг гаргажээ. Тайлант сард нийт 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 419 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 253 нь банкныөөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Шинээр олгосон зээл өмнөх сараас 31.9 хувиар буурч, төлөгдсөн зээл 8.3 хувиар өссөн аж. Аравдугаар сарын байдлаар арилжааны банкуудын ипотекийн зээлийн 76.8 хувийг Улаанбаатар хотод, 23.2 хувийг хөдөө орон нутагт олгожээ. Хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн үлдэгдлийн 14.1 хувь буюу 129.0 тэрбум төгрөг Орхон аймагт, 13.9 хувь буюу 127.1 тэрбум төгрөг Дархан-Уул аймагт, 8.7 хувь буюу 79.7 тэрбум төгрөг Дорноговь аймагт ногдож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *