Categories
мэдээ нийгэм

Шинээр бойжуулсан ботго тутамд 10 мянган төгрөгний урамшуулал олгоно

Тэмээн сүргээ өсгөсөн малчдаа урамшуулдаг болсноор сүүлийн гурван жилд тэмээгээ бараг хоёр дахин өсгөсөн сайн мэдээ Дундговь аймгийн Адаацаг суманд байна.

Тус сум 2013 онд 460-аад тэмээ тоолуулж байсан бол 2016 оны эцэс гэхэд тэмээн сүрэг нь 900 илүү болж өсчээ. Говийн нөхцөлд, хувьсан өөрчлөгдөж байгаа байгаль уурын байдалд дасан зохицож, өсч үржих чадвартай мал бол тэмээн сүрэг. Ашиг шим ч арвин. Тиймээс тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөх зорилгоор сумын бодлого гаргаж, шинээр бойжуулсан ботго тутамд 10 мянган төгрөгийн урамшуулалыг малчин эзэнд нь олгодог байхаар шийдвэрлэсэн юм” гэж сумын Засаг дарга Ж. Батхөлөг ярилаа.

Энэ бодлогын дүнд тус сумын тэмээн сүрэг сүүлийн гурван жилд тасралтгүй өссөн байна. Өнгөрсөн оны хувьд тэмээнийхээ тоо толгойг өсгөсөн 52 өрх бий бөгөөд тэдэнд 1 сая 270 гаруй мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж сумын Засаг дарга хэлж байна.

Тус суманд хамгийн олон тэмээтэй нь Сүм багийн малчин Б. Хишигсүрэнгийнх бөгөөд оны эцэст тэрээр 120 гаруй тэмээ тоолуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *