Барс худалдааны төвийн ойролцоох гадна талбайд шинэ ургацын ногоо хямд үнээр худалдаж эхэлжээ.
Хүнсний ногооны үнэ өссөн өдрүүд үргэлжилж байна. Энэ жил нэг килограмм манжин 6500 төгрөгт хүрч, төмс 2000-3000 төгрөг болтлоо өссөн.
Баруун дөрвөн зам, Барс худалдааны төвийн дундах хэсэгхэн талбайд жил бүр шинэ ногооны худалдаа гардаг. Бид энэ хавийн хүнсний ногооны үнэ ханшийг сонирхлоо.
Энд монгол шинэ ургацын ногоо:
Төмс- 2000
Сонгино -2500
Хулуу -2500
Өргөст хэмх-2500
Байцай -1200
Лууван -3500 (хуучин ургац)- 2000
Манжин-2500 төгрөгөөр зарагдаж байна.
Харин “Барс“ худалдааны төвд шинэ ургацын монгол ногоонууд:
Лууван-3500
Бууцай-1000
Урт байцай-1000
Жууцай-1200
Яншуй-700
Шар манжин-2500
Нарийн мөөг-1000
Өргөст хэмх 4000-4500
Төмс 2000-2300 төгрөгийн үнэтэй байв.
Барс худалдааны төвд ногооны үнэ гадаа талбайнхаас 500-1500 төгрөгрөөр илүү үнэтэй байв. Гадаа талбайд шинэхэн ногоо авч буй иргэнН.Боёхүү ярихдаа ”Хүнсний ногооны үнэ сүүлийн үед их нэмэгдсэн. Гэхдээ энд шинэ ургацын монгол ногоонуудхямдарсан байна.Манжин 6500 төгрөг байснаа 2500 төгрөг болтлоо буурчээ” гэв.
Борлуулагч Б.Мөнхцэцэг “Шинэ ургацын ногоо гарч байгаа тул ногооны үнэ хямдарч байгаа. Сарын өмнө 6500 гэж байсан манжин 2500 төгрөг,байцай 3500 аас буусаар 1200 дээр тогтоод байна. Баруун хараа, Зүүн хараа,Дархан, Сэлэнгээс оруулж ирсэн монгол ургацын ногоонууд байгаа.Бид үүнээс хувиараа худалдаж аваад борлуулдаг. Тэгэхдээ дээр нь 100 төгрөг л нэмж зардаг. Хувиараа ногоо тарьдаг хүмүүс өдөржингөө энд суугаад байж чадахгүй. Үүний ялгааг бас ойлгох хэрэгтэй. Бидэнд ногоо нийлүүлэгчид өглөөний 5-6 цагийн хооронд ногоогоо өгдөг” гэж ярилаа.
Эндээс шинэ ногоо худалдаж авч байгаа Б.Тунгалаг ярихдаа“Бусад газруудыг бодвол энд боломжийн хямд үнээр зарагдаж байна. Гол нь чанар.Хятад ногоог бодвол монгол ногоо чанар сайтай, найдвартай санагддаг. Хятадын чанарын баталгаагүй, янз бүрийн химийн бордоогоор бордсон ногоог хямд үнээр худалдаж авч байснаасхэдэн төгрөгөөр илүү ч гэсэн монгол ногоогоо л авахыгбоддог” гэлээ.
Б.ОЮУНЖАРГАЛ