Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Шинэ хамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа DNN.mn

Монгол бурхны шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж “Уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бид өөрсдийн муу сэтгэлээс гардаг.

Ийм учраас зовлон хүсэхгүй хэн бэ зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүнд таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлагыг танин мэдсэн бэлэг ухаан, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайжрах ёстой гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй хэмээсэн.

Тиймээс бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг.

Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийнх боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах.

Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая” гэв.

 

3 replies on “Шинэ хамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа DNN.mn”

Хүчирхийлэл явагддаг ламхай нарынхаа сургуулийн дэг журмыг сайжруулах талаар юу ч хэлсэнгүй дээ. Шашны уг үндэс болсон сургууль боловсролынхоо асуудлыг сайжруулахаас л бүх юм эхэлнэ дээ. Үндэс нь илжирсэн байх аваас цэцэг дэлгэрэхгүй болой. Эх нь булингартай учраас л тухайн сургуулийг төгсөж гарсан лам нар өнөөгийн шашныг нэр хүндгүй болоход ихээхэн нөлөөлсөн дөө.

Hey there I am so happy I found your webpage,
I really found you by accident, while I was looking on Digg for something else, Nonetheless I
am here now and would just like to say kudos for a marvelous post and a
all round thrilling blog (I also love the theme/design), I don’t have time to look over it
all at the moment but I have book-marked it and also added your
RSS feeds, so when I have time I will be back to read a lot more, Please do keep up the
excellent b.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *