Коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өгч байна.
Тэрбээр , Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байна. Шинэ оноос өмнө өдөрт 200 хүртэл тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 2-3 өдөрт 400-500 болж хоёр дахин нэмэгдлээ. Энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд 350 ор шинээр дэлгэлээ. Өпөрт 40-50 үйлчлүүлэгч ирж хэвтэж байна. ХӨСҮТ эрчимт эмчилгээний 12 ортой бөгөөд өнөөдөр зургаан хүн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Дельта давлагааны үед эрчимт эмчилгээ хэрэгтэй хүн орны тооноос давж байсан.
Улсын хэмжээнд ковидын орны 21 мянган ортой. Улаанбаатарт 6000-7000, орон нутагт 14 мянган ор дэлгэж ковидын тусламж үзүүлж буй юм. ХӨСҮТ-д одоогоор 350 ор дэлгээд байна. Ковидын шалтгаанаар өдөрт 40-50 хүн ХӨСҮТ-д хэвтэж байна. Улсын хэмжээнд 2843 ковидын улмаас эмнэлэгт хэвтэж байгаагийн 1891 нь Улаанбаатарт, 992 нь орон нутагт байна.
-Халдварын тоо хоёр дахин нэмэгдсэн шалтгаан нь юу вэ?
-Шинэ жилийн баярын бөөгнөрөлтэй холбоотой халдварын тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна. Удахгүй сар шинийн баяр болно. Иргэдийн халдвар хамгааллын дэглэм алдагдах, тэр хэрээр халдварын тоо ихсэх эрсдэл өндөр байна. Тиймээс иргэд олон хүн бөөгнөрсөн газраар аль болохгүй явахгүй байх, зай барих, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ алдахгүй сахихыг зөвлөж байна гэв.