Categories
мэдээ цаг-үе

Шинэ автобусны импортын татварыг 2024 он хүртэл чөлөөллөө DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд 60 шинэ автобус явж эхэллээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Манай улсын хувьд ирэх онд тодорхойгүй олон нөхцөл байдал үргэлжлэх нь ээ. Тиймээс сангийн яам, Эдийн Засаг хөгжлийн яам хамтарч ажиллаж, макро зорилт тавьсан төсөл хийж байна.

Хамгийн гол нь эдийн засгийн аюулгүй байдын гол суурь болох валютын нөөцөө хамгаалах, төсвийг хумих бодлого барьж байна. Үрэлгэн хөрөнгө оруулалтуудаа танах, зогсоох арга хэмжээнүүд авч байна. Мега төслүүдээ царцааж болохгүй. Мөн валютын нөөцийн хомсдолыг засах арга хэмжээнүүд авна.

Тиймээс өргөн барих төсөв том тохиргоо, засвар, улс төрийн зоримог алхам хийсэн төсөв болох учиртай. 2023 оны төсвөөс нэг их наядын төсвийн хэмнэлт хийх боломж бүрдэж байна.

Түгжрэл бууруулах зорилгоор:

-2024 он хүртэл шинэ автобусыг гааль болон импортын татвараас чөлөөлнө.

-Нийслэлд ажилчид, албан хаагчдаа нийтийн тээврээр зорчуулж байгаа зардалд бүрд татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Нийслэлийн энэ жилийн төсвийг хянаад 339 тэрбумыг автобус шинэчлэх асуудалд зарцуулна. Автопаркинг шинэчлэхэд 21.7 тэрбумыг Хот хариуцсан сайдын эрхлэх ажлын хүрээнд олгохоор болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *