Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар
захирамжийн дагуу байгуулагдсан Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл
боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Тус захирамжийн дагуу
улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа
бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд
суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулна.
Захирамжийн гол зорилго тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод,
нээлттэй болгож, авлигаас урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа юм. Ажлын хэсгийг
нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд
гишүүнээр нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий
төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар
зэрэг нийслэлийн харьяа агенлаг ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар
улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа
бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг дундын мэдээллийн санд оруулах
мэдээлэл бүрдүүлэгч байгууллагуудад захирамжийн хүрээнд хийгдсэн ажлын төслийг
танилцуулж, санал авлаа