Categories
мэдээ соёл-урлаг

Шилдэг уран баримал шалгаруулна

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар буюу 2014 оны долоодугаар сарын 5-наас 13-ны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатар уран баримал 2014” үзэсгэлэн гарсан билээ. Уг үзэсгэлэнгийн үеэр хүрдэн дээр ваар эргүүлэх, цаасан наалтын үзүүлбэр, хүүхдүүдийн гар хөлийн хээгээр дурсгалын баримал хийх, хөрөг зурах зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг иргэд сонирхсон. Өнөөдөр “Улаанбаатар уран баримал -2014” наадмын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдсан 30 уран баримлаас шилдгийн шилдэгийг шалгаруулах ёслолын ажиллагаа, урлагийн тоглолт болох аж. Уг тоглолт  өнөөдөр орой 18.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *