“Г.Нэргүй сан”-аас албаны нохойн ур чадварыг дээшлүүлэх, нохойн хөтлөгчдийг харилцан туршлага судлуулах зорилгоор “Шилдэг албаны нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 25-нд ЦЕГ-ын “Цагдаа, цэргийн сургалтын нэгдсэн төв”-д зохион байгуулах гэж байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчин, ОБЕГ, ЦЕГ, ГЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, Төмөр зам Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албаны ноход, нохойн хөтлөгч нар оролцох юм.
Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны тасгийн дарга, ахмад Ш.Отгонжаргалаар ахлуулсан 3 алба хаагч, 2 эрэлч нохойтойгоор оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.