Categories
мэдээ спорт

Шигшээ багийн тамирчид олимпийн бэлтгэлдээ гарлаа

Унгар Улсын нийслэл Будапешт хотод энэ сарын 6-13-ны өдрүүдэд зохиогдсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцоод ирсэн Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпийн бэлтгэлдээ гарлаа.

Энэ удаагийн олимпийн бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа нарын бүрэлдхүүнтэй шигшээ багийн 40 гаруй тамирчид бэлтгэлд хамрагдаж байна.

Олимпийн бэлтгэлд шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч гэсэн бүрэлдхүүнтэйгээс гадна Монгол Улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саейд Моллаей, өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр шигшээ багийн бэлтгэлд хамрагдахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *