“Шүүгч нарыг жил бүр 500,000,000 төгрөгөөр амь насны даатгалд хамруулдаг” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Харин энэ талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн
47 дугаар зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа
47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна гэсэн байдаг.
Энэ үндэслэлээр шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцдаг бөгөөд нийт 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэг шүүгчийг 816 мянган төгрөгөөр даатгуулсан гэсэн үг.
Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгч нарын амь нас, аюулгүй байдлыг Монголын төр хуулиараа хамгаалдаг учраас зайлшгүй даатгуулдаг. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирвол төсвөөс биш даатгалынх нь мөнгөөр нөхөн төлбөр олгоно” хэмээн тайлбарлав.