Categories
мэдээ спорт

Шатрын багш дасгалжуулагчийн анги нээгдлээ

Монгол улсын боловсролын их сургууль, Монгол Туургатны шатрын холбоотой хамтран шатрын багш дасгалжуулагчийн нэг жилийн сургалттай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү ангийг нээсний гол зорилго нь суралцагчдын олон улсын чансааг дээшлүүлэх, шатрын спортын үндэсний мастер, Олон улсын мастерын нормыг биелүүлэх, шатрын тэмцээн зохион байгуулах, шүүх мэдлэг, дадал чадварыг эзэмшүүлэх, дэлхийд өрсөлдөхүйц чадвартай болгох багш, дасгалжуулагчдыг бэлтгэх зорилготой юм. Дээд боловсролтой хүмүүст бакалавр, ерөнхий боловсролын сургууль төгссөн хүмүүст багшлах эрхийн диплом олгох юм.

Шатрын багш дасгалжуулагчийн ангийн оюутнуудад Монгол улсын гавъяат тамирчин, Олон улсын мастер Л. Мягмарсүрэн, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Олон улсын мастер П. Жигжидсүрэн, Монгол улсын гавъяат багш, ахмад мастер Д. Ламжав, Төрийн соёрхолт, спортын мастер профессор Р. Энхбат, Монгол улсын боловсролын их сургуулийн эрдэмтэн багш нар болон олон улсын их мастерууд урилгаар хичээл заах аж. Шинээр нээгдсэн ангид анхан болон дунд шатны мэдлэгтэй хүмүүст нээлттэй бөгөөд хөдөө орон нутаг болон ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шатарчид суралцах хүсэлтэй ирүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *