Грек улсад болж өнгөрсөн шатрын сонирхогчдын ДАШТ-нд манай улсаас оролцсон МУБИС-ийн оюутан Э.Хулан есөн өргөөс 7.5 оноогоор эрэгтэй, эмэгтэй төрөлд хоёуланд нь түрүүлж, дэлхийн аварга боллоо.
Тэрээр Монгол Улсаас мэндэлсэн дөрөв дэх дэлхийн аварга болж, Олон улсын шатрын холбооны мастер цолны болзол хангав. 2300 хүртэлх ангилалд “Мончесс” клубийн Г.Ганцоож 6.5 хожлоор хүрэл, 1700 хүртэлх ангилалд “Хос мастер” клубийн Н.Цогзолмаа 4.5 хожлоор эмэгтэй төрөлд мөнгөн медалиар энгэрээ мялаасан бол “Хос мастер” клубын Т.Баян-Очир хамгийн шилдэг залуу тамирчны шагнал хүржээ.