Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнийн өсөлтийг ШӨХТГ шалгаж байна гэв

Шатахууны үнэ зурган илэрцүүд

Шатахуун импортлогч компаниуд шатахууныхаа үнийг литр тутамд нь 100-150 төгрөгөөр нэмээд байгаа билээ. Энэ нэмэгдлийг судлах хоёр ч ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох албаныхан багтсан ажлын хэсэг дүгнэлтээ өнөөдөр УУХҮЯ-ны Түлшний бодлогын газарт танилцуулах юм байна.

Харин ШӨХТГ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалт үргэлжилж буй гэдгийг тус газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол хэлэв. Дүгнэлтийг ойрын хугацаанд гаргана гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *