Categories
мэдээ нийгэм

​Шатахуун түгээх станцаас сая гаруй төгрөг дээрэмджээ

Холбоотой Зураг

“Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод монгол” шатахуун түгээх станцад долдугаар сарын 14-ний 02:00 цагт хоёр этгээд дайран орж, түгээгчид хутга тулган, заналхийлсэн хэрэг гарчээ.

Гэмт этгээдүүд тус шатахуун түгээх станцаас бэлнээр 1 сая 600 мянган төгрөг дээрэмдсэн байна.

Хэргийн мөрөөр цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн бусадтай бүлэглэн, дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй хоёр иргэн Улаанбаатар хотын хэмжээнд нийт 13 дээрмийн хэрэг үйлдсэнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран шалгаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Товуудорж мэдээлэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *