Сүхбаатар дүүрэг “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд хөл газрын ургамал цэвэрлэх ажлыг өнгөрөгч бямба гаригт зохион байгууллаа.
Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрийн 880 аж ахуйн нэгж байгууллага, 2400 гаруй иргэн оролцож, байгууллага, хашааныхаа ой орчмын зэрлэг ургамал, шарилж, луулийг түүж цэвэрлэсэн байна.
Мөн иргэдийн бүлэг 152 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн эзэмшлийн 97841м2 талбайн шарилж, луулийг цэвэрлэсэн байна. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түүж цэвэрлэсэн шарилж, луулийг дүүргийн хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагын нийт 21 хог тээврийн машин, 45 рейс буюу 758м3 зэрлэг ургамлыг зориулалтын цэгт тээвэрлэжээ.