Аргын тооллын наймдугаар сарын 9, Сумъяа гариг. Билгийн тооллын 1, Их морь одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 05:39 цагт мандан, 20:16 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.