Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин тахиа өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 29, Адъяа гариг. Билгийн тооллын 22, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:06 цагт мандан, 19:40 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *