Categories
мэдээ нийгэм

Шар усны үерт арваад айл автжээ

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ын задгай айлын хашаанд 4 гэр, 3 байшин усанд автлаа гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 алба  хаагч очиж 3 мотопомпоор  усыг бүрэн соруулж ажилласан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 35 дугаар гудамжинд айлын байшинд шар усны үер орлоо гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 8 албан хаагч очиход  4х6 метрийн хэмжээтэй байшинд ус орсон байсныг шороо асгаж усны урсгалыг хааж мотопомпоор усыг соруулж ажилласан байна. Энэ мэтчилэн 9 айл шар усны үерт автлаа гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлынхан очиж ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *