Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэрэмжлээрэй

Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарна.Тиймээс шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тодруулбал, Идэр, Шишхэд болон Увс нуурын сав, Алтай нурууны Булган, Бодонч голуудын сав газрын 70-85 хувь нь цастай. Харин Ерөө, Дэлгэрмөрөн, Завхан, Ховд, Байдраг, Таац голын савын 50% цастай, цасны усны нөөц нь 0.20 шоо.км байна. Эдгээр голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байгаа юм. Мөн өвөлжилт хүндэрсэн, шүлхий гарсан газруудын гуу жалганд хаясан мал амьтны сэг цасны усаар дамжин ус бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай. Иймд холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

П. Сайнжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *