Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар нохой өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 20, Ангараг гариг. Билгийн тооллын 8, Найралт эх одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 5:53 цагт мандан, 19:49 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал (4 цаг 46 мин)-д эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *