Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар нохой өдөр DNN.mn

Аргын тооллын: 2022-12-11,

Наран ургах шингэх: 08:31-16:59.

Үс засуулбал: Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: хүчин төгсөхийн барилдлагатай өдөр

-Билгийн тооллын 18, шар нохой, өглөгт охин-6 од, суудал мод, мэнгэ 9 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-16:59.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, замд явахад муу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *