Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар бич өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 30. Сугар гариг. Билгийн тооллын 19, шар бич өдөр. Өдрийн наран 05:36 цагт мандан 20:03 цагт жаргана. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *