Categories
гадаад мэдээ

Шанхайн гудамжинд робот нохой заавар өгч байна DNN.mn

зураг

Хятадын санхүүгийн төв Шанхай хотод коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд яах ёстойг ухуулж, сэнхрүүлэх ажлыг робот нохой гүйцэтгэж байна.

“Амны хаалт зүү, гараа угаа, биеийн халуунаа шалга” гэх мэт зааврууд хэлдэг чанга яригчийг нуруун дээрээ бэхэлсэн робот нохой тус хотын гудамжаар явж байгааг гэрчүүд мэдээлжээ.

Коронавирусийн Омикрон хувилбарын BA.2 дэд хувилбар хүн амын дунд тархсаны улмаас Шанхай хот гуравдугаар сарын сүүлчээс эхлэн хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн юм.

Хөл хорионы дэглэмийн хэрэгжилтийг хянахын тулд хотын эрх баригчид дроныг бас ашиглаж байгаа гэнэ.

Ийм дронууд гадуур яваа иргэдэд “Яаралтай гэртээ харь, үгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гэсэн зааврыг чанга яригчаар өгч байжээ.

26 сая оршин суугчтай Шанхай хотод өчигдөр халдварын шинж тэмдэггүй 7,788 тохиолдол, шинж тэмдэгтэй 438 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Өчигдөр Хятад даяар шинж тэмдэггүй 11,781 тохиолдол, шинж тэмдэгтэй 1,506 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс харвал Шанхай хотод тус улсын нийт халдварын тохиолдлын 62 хүртэл хувь оногдож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *