Categories
мэдээ нийгэм

Шалгалтаар 53 кг дэрэвгэр жиргэрүүг хураан авчээ

Мэргэжлийн хяналтын газраас ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын V багийн нутагт зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг түүж, бэлтгэн тээвэрлэсэн зөрчил илэрчээ. Хууль бусаар түүсэн гурван иргэний жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бэлтгэхэд ашигласан 14 ширхэг багаж хэрэгсэл болон 53кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авч Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *