Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын шагайн харвааны тэмцээнд түрүүлж, медаль хүртсэн багуудад шагнал гардууллаа. Шагналыг Үндэсний их баяр наалмыг зохион байгуулах хорооны дарга Шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар гардуулж, баяр хүргэв.
Шагайн харваанд Улаанбаатар хотын 27 баг, орон нутгаас 63 баг оролцсон. Нийтдээ 90 багийн 720 харваач өрсөлдлөө. Үүнээс:
Нэгдүгээр байрт, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг,
Хоёрдугаар байрт, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Болд ахлагчтай “Улаанбаатар Төмөр зам”-ын баг,
Гуравдугаар байрт, Монгол Улсын Хошой мэргэн Ж.Чүлтэм ахлагчтай баг,
Шагналт байранд, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “АПУ” компаний баг тус тус шалгарлаа.
Э.ЯНЖМАА