Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын шагайн харваа өнөөдөр өглөө Шагайт асарт эхэлсэн билээ. Шагайн харваанд 50 багийн 452 харваач оролцож байна. Энэ жилийн наадамд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Монгол Улсын Дархан мэргэн 24, Монгол Улсын Гарамгай мэргэн 33, Монгол Улсын Мэргэн 28, Монгол Улсын Дэд мэргэн 47, Харьшгүй мэргэн 12, Аймгийн гоц мэргэн 78 харваач оролцож байгаа аж. Нийт оролцогчдын 53.7 хувь нь цолтой харваач юм байна.