Categories
мэдээ улс-төр

Шадар сайд У.Хүрэлсүх элчин сайд Т.Шимизүд талархал илэрхийлэв

Шадар сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх элчин сайд Т.Шимизүг манай улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь Монгол Японы Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм. Элчин сайд Т.Шимизүд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоог нэвтрүүлэх ажилд амьдралынхаа 40 орчим жилийг зарцуулсан нэрт дипломатч төдийгүй Монголч эрдэмтэн судлаачийнх нь хувиар талархаж буйгаа онцоллоо.

Элчин сайд Т.Шимизү үүрэгт ажлынхаа хүрээнд нутаг буцаж буй ч Монгол Улсыг сурталчлах, хоёр орны бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахад зуучлах, хөрөнгө оруулалт татахад тусалж, дэмжих ажлаа үргэлжлүүлэн эргэх холбоотой байна гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын төгсгөлд онцолж, түүнд эрүүл энх, сайн сайхныг хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *