Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг бүхэлд нь шахуу хамарсан түймэр аймгийн төв рүү ойртож, гамшгийн хэмжээд хүрээд байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх түймэр гарч байгаа газруудад очиж, ажиллах болсон талаар манай сайтын сэтгүүлч П.Нарандэлгэр газар дээрээс нь мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, Түмэнцогт сумаас аймгийн төв хүртэл 150 км зайтай байдаг бол яг энэ цагийн байдлаар 100 гаруй км-ыг дамнан асч, аймгийн төвд 50 км ойртжээ.
Cүxбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Түмэнцогт суманд ажиллаж түймрийн нөхцөл байдалтай танилцсан байна.
Аймгийн Засаг дарга өчигдөр орой 22.40 цагийн үед Түмэнцогт сумаас ирэнгүүтээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж ЗХЖШ-с 120 хүний бүрэлдэхүүнтэй техник хэрэгсэлтэй багийг 338 дугаар ангиас гаргасан байна.
Cүхбаатар аймгийн Түмэнцогт суманд сүүлийн 50 жил ийм том хэмжээний түймэр гарч байгаагүй гэдгийг нутгийн иргэд хэлсэн байна.
Өчигдрийн байдлаар түймрийн цурманд оруулсан хэмжээж байсан ч дахин хоёр газарт шинээр асчээ.