Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шадар сайд мөн л эргэж буцсан юм ярьж, ажлаа мэддэггүйгээ батлав

Засгийн газраас вакцинжуулалт хойшилсонтой холбогдуулан мэдээлэл өгөх үеэр Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултуудын нэгэнд нь ч оновчтой, голтой хариулт өгч чадсангүй. Эргэж буцсан юм ярьж, ажлаа мэддэггүй дахин баталлаа. Дэргэд нь суусан бусад сайд, дарга нар урдуур нь асуултад нь зөв хариулт өгч “аварсан”-ыг бүгд харсан. Сүүлдээ тойруулж, бултуулж, оршил ярьсаар сэтгүүлчид болоод лайвыг үзэж байсан иргэдийн дургүйцлийг төрүүллээ. Түүнийг сэтгүүлчдийн асуултад хэрхэн “бөөрөнхий” хариу өгснийг доорхоос харж болно.

Сэтгүүлч: Хоёр хоногийн өмнө Засгийн газраас хэвлэлийн хурал зарлаж хатуу хөл хорио тогтоож, вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж мэдээлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа вакцин хийхгүй гэж байна. Энэ ямар учиртай вэ. Вакцин хийхгүй бол хөл хорио тогтоох хэрэг байна уу?

Шадар сайд С.Амарсайхан: Цар тахлын үед бид амаргүй нөхцөл байдалд тэмцэж байна. Дэлхийн улс орон хатуу хөл хорионоос эхлүүлэн чадах бүх хүчээ дайчилж байна. Вакцины талаар бид мэдлэгтэй болсон. Хөл хорио үр дүнтэй байх ёстой. Энэ тоглоом биш. Цар тахлаар бид тоглоогүй. Үнэн бодитой нөхцөл байдал ийм байгаа. Засгийн газар, УОК бүхий л арга хэмжээг авч ажиллаж, цар тахлыг хохирол багатай даван туулахыг хичээж ажиллаж байна. Үүнд иргэдийн оролцоо маш чухал. Тавдугаар сарын 1-нээс өмнө нийслэлийн насанд хүрсэн иргэдэд вакцины нэг тунг хийж хоёр дахь тунг эхлүүлнэ. Бид мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж ажиллана. Өнөөдрийн байдлаар 68 цэгт хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт хийсээр ирсэн. Цаашид 160 цэг болгон нэмэгдүүлж үргэлжлүүлэн вакцинжуулна. Энэ 15 хоногийн хөл хориог аж ахуйн нэгж гээд бүгд үр дүнтэй байлгах ёстой. Хүссэн хүсээгүй хүн бүрийн үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс долдугаар сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд вакцинжуулалтаа дуусгах ажлаа өөрчлөөгүй байгаа. Өмнө хэлсэнчлэн энэ сарын 9, 10-нд ирэх тус бүр 300 мянган тун тодорхой хугацаагаар хойшилсон. Энэ бидний үндсэн төлөвлөгөөнд нөлөөлөхгүй. Бид бусдын хараат байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Өчигдөөс 2 дахь тунг эхэлсэн. Гэвч хөл хорио болон вакцинжуулалтын нийлүүлэлт хойшилсон зэргээс 2 дахь тунг мөн хойшлуулсан. 21-ээс 56 хоногийн хооронд хийхэд дархлал тогтох чанарт өөрчлөлт орохгүй. Хөл хорионы энэ үед өндөр настан, хууч өвчтэй хүмүүсийг гэрээр нь явж дархлаажуулна. Нийслэлд 50 наснаас дээш 260 мянган иргэн байгаагийн 50 орчим мянгыг вакцинжуулалтад хамруулсан. Тооцооллоор хүн амын 60 хувь буюу 2 сая 100 мянган хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай. Үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун байна. Гэрээ хийн, төлбөрийг шилжсэн 1.7 сая тун байна.

Сэтгүүлч: Дөрөвдүгээр сарын 9-нд орж ирэх 300 мянган тун 12-нд орж ирэх 300 мянган тун вакцин яагаад саатсан талаар тодорхой хариулт өгнө үү. Ямар төрлийн вакциныг хаанаас авах вэ?

-Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн татан авалтаар 474.400 тун вакцин авсан гэх мэдээлэл байна. Манай улс 608 мянган хүнд тун хийсэн. Цаана нь 192 мянган тун вакцин үлдчихсэн гэх юм. Үүнд тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Шадар сайд С.Амарсайхан: Хамгийн гол нь бодитой мэдээллийг түгээж анхаарч ажиллах хэрэгтэй. Хандив тусламжаар вакцин ирсэн. Худалдаж авч байгаа. БНХАУ-аас Монгол улсад нийлүүлсэн 12 сая долларын үнэ бүхий 300 мянган тун хандиваар ирсэн. Мөн Манай улс 300 мянган тунг худалдаж авсныг мэдэж байгаа. Ингээд нийлүүлээд 750 мянган тун байна. Үүнд Астразенека 14700, Пфайзер 24750 тун, Спутник гээд нийт 800 мянган тун болж байгаа юм. Зарим улс орон гадаад экспортуудаа хойшлуулсан байгаа. Тиймээс үйлдвэрлэлийн хүчин чадлаас үүдэн хугацаа хойшилсон. Бид аль болох түргэн хугацаанд нийлүүлэхийг хичээж байна. Хэдийгээр хэд хоногоор хойшилж буй хэдий ч төр засгийн тэргүүний түвшинд хүртэл асуудал яригдаж байж шийдэж байна.

Сэтгүүлч: Хэвлэл мэдээллийн байгууллага тодорхойгүй зүйлийг та бүгдээс асууж олон нийтэд хүргэдэг. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллага ташаа мэдээлээл цацдаг, харлуулаад байна хэмээн хэд хэдэн хэвлэлээр хэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага Засгийн газар хоёр дайсан биш?

Шадар сайд С.Амарсайхан: Хэвлэл мэдээллийн байгууллагыг үгүйсгэж байгаа асуудал байхгүй. Үүнийг ойлгож байгаа. Хамгийн гол нь бодит мэдээллийг түгээж, анхаарч ажиллах хэрэгтэй. Зарим нэг ойлголтын зөрүү байгаа. Тиймээс аль аль талдаа зөвөөр ойлгох ёстой. Хэн нэгнийг буруутгах, зөвтгөх гэсэн зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна.

Сэтгүүлч: Өмнөх хөл хорио тогтооход “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г авч байсан. Одоо энэ хатуу хөл хорионы дүнд юу хийж амжуулах вэ. Үр нөлөөг нь тайлбарлаж өгнө үү?

Шадар сайд С.Амарсайхан: Үр нөлөө байхгүй гэж хэлж болохгүй. Бид мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг дагаж хөл хорио тогтоож байгаа. Эх үүсвэр нь тодорхойгүй голомтуудыг хумих, халдварын тархалтыг багасгах юм. Хөл хориотой холбогдуулж вакцинжуулалтыг зогсоож байгаа асуудал гэж ойлгож болохгүй. Энэ хугацаанд 60-аас дээш насны ахмадуудыг гэрээр очиж вакцинжуулна. Хөл хорионы үеэр тархалтыг нэмэгдүүлэхгүй, ажил амьдралаа хэвийн байлгах талаас бүх талын арга хэмжээг аваад байна. Нөгөөтэйгүүр, энэ хугацаанд 60-аас дээш 248 мянган ахмадыг вакцинжуулалтад хамруулна.

Дархлаажуулалтыг эрчимжүүлнэ гэдэг нь энэ хөл хорионы хугацаанд бэлтгэл ажлаа хангаж байгаа. 68 цэгийг 168 цэг болгож тоог нь нэмэгдүүлж, явуулын 40 цэг болгоно. Эрсдэлгүй аюулгүй орчин нөхцөлийг хангах, халдваргүйтгэлийг ажлыг ч мөн сайжруулж үр дүн гаргах гээд хичээж байна.

Сэтгүүлч: Халдвар аваад гэртээ байгаа иргэдэд хэр хүрч ажиллах вэ?

Шадар сайд С.Амарсайхан: Үүнд манай тандалт судалгааны баг ажиллаж байгаа. Холбогдох мэргэжлийн байгууллагууд өмнө нь тус тусдаа ажилладаг байсан бол одоо нэг дор үйл ажиллагаагаа явуудж байна. Бид илрүүлэлтээ нарийвчилж, тандалт судалгааны ажлаа өргөтгөсөн багаар хийсэн болохоор тохиолдлын энэ тоонд нөлөөлсөн. Мөн гэрээр батлагдсан тохиолдлыг УОК-ын хоёрдугаар сарын 23-ны өдөр баталсан түр журмын дагуу дүүрэг хорооны хэсгийн ажилтан алба хаагчид хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллаж байгаа.




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *