Categories
мэдээ улс-төр

Шадар сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав

Image result for ХүрэлсүхШадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнгөрсөн баасан гаригт өгсөн уг өргөдөлдөө “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь монгол төрийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд харшилж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн хоёр, мөн хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх заалтуудыг тус тус үндэслэн тантай хамтран ажиллахаас татгалзаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна. Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Миний бие Монгол төр, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө цаашид ч тэмцэх болно” гэжээ. Түүний хүсэлтийг холбогдох хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д оруулж шийдвэрлэх юм.

М.ЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *