Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Түвдэндорж нэрээ татав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийв. Учир нь Хууль зүйн байнгын хорооны даргад өрсөлдөж гишүүдийн дэмжлэг хүлээгээд байсан Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татжээ. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхэд Д.Ганбат, Ш.Түвдэндорж гишүүн нэрээ дэвшүүлээд байсан. Санал хураахад Ш.Түвдэндорж гишүүн олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж бүлгийнхээ шийдвэрээс зөрж, Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийн нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндорж гишүүнд хариуцлага тооцон бүлгийн дэд даргаас нь чөлөөлсөн.

Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татсанаар Д.Ганбат гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн, томилох боломжтой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *